"ЁСТОЙ " нь та БИ ҮҮНИЙГ ЗААВАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ гэж боддог, үнэндээ хийхийг хүсээгүй зүйл байдаг. Жиш: би жингээ хасах ёстой, би заавал дасгал хийх ёстой, би их мөнгө олох ёстой, би гадаад хэлээр ярьдаг байх ёстой, үүнийг хийх ёстой, түүнийг ч хийх ёстой. Энэ олон ёстойнууд нь таныг сэтгэлийг мохоогоод байгаа бөгөөд амьдралын үнэхээр сонирхолтой зүйлүүдийг танаас холдуулаад байгаа юм. Яг одоо та ёстой гэдэг үгээ цаасан дээр бичээд хумиад бөөрөнхийлээд шатаа. За одоо ёстой гэдэг үгээ хаях нь тэр. Та өөрийн урьдаа тавьсан зорилгоо ҮНЭХЭЭР ХИЙХИЙГ ХҮСЭЖ БУЙ ҮНЭН ЗОРИЛГО УУ? ЁСТОЙ ЗОРИЛГО УУ? гэдгээ яаж таних вэ? Хамгийн түрүүнд өөрөөсөө Энэ зорилго хэдэн настай вэ? гэж асуу. Хэрвээ та зорилгоо тавиад 1 жил ба түүнээс дээш хугацаа өгөрсөн бол энэ тань ЁСТОЙ гэсэн зорилгод хамаарах ба үнэхээр үхмэл буюу чанаргүй нь ажиглагдаж байна. Ийм үхмэл зорилготой 1 минут ч зууралдсаны хэрэггүй. Зүгээр л орхи. Магадгүй та би жингээ хасаж байгаа зорилгодоо бууж өгвөл яаж турах билээ гэх байх л даа. Энэ нь нэг талаар зөв ч би танаас энэ зорилгыг хэр удаан тавиад байгааг тань асуухсан. Тиймээс л би зорилгыг тань бүтэхгүй нь өөр зорилгоор сольвол дээр гэсэн санал тавих гээд байна. Ийм санал тавихаар миний үйлчлүүлэгчдийн цөөнхи нь л удаан хадгалагдсан хуучин зорилгуудаа таягдан хаягдаг боловч олонхи нь хэвээр нь хадгалж үлдэх сонирхолтой байдаг.
Хэрвээ та амьдралынхаа турш 12 размерын хувцас өмсөж ирсэн бол заавал 6 размер өмсөх гэж зүтгэх нь юу билээ. Хэрвээ та францаар ярих шаардлагагүй орчин нөхцөлд амьдараад болоод байдаг бол заавал францаар ярьж сурах гэсний хэрэг юу билээ. Тийм болохоор эдгээр төрлийн зорилгууд бас танд хэрэггүй болох нь. Хэрвээ иймэрхүү зорилгууд таны жагсаалтад хэвээр байгаад л байвал , энэ зорилгоо хэрэжүүлж болохуйц өөр зорилгоог солих цаг болсон байна гэж хэлмээр байна. Жиш: жингээ хасна гэсэн удаан хугацааны зорилгодоо анхаарал хандуулахын оронд өөрт хэрэгтэй энэ талын өөр зорилгуудад анхаарал хандуулбал зүгээр. Тухайлбал, хоол зүйчтэй уулзаж ямар төрлийн хоол хэрэглэж болох талаар зөвөлгөө авах, дасгалжуулагчтай болох, бүжгийн дугуйланд бүртгүүлэх, өөртэйгээ адилхан зорилготой хүмүүстэй цагаа өнгөөрөх гэх мэт бөгөөд энэ зорилго “би турах ёстой” гэсэн зорилгоос хамаагүй илүү бүхэл бүтэн хөгжилтэй амьдрал болно. Одоо суугаад өөрийн олон “ёстойнуудаа” хуудсан дээр жагсаагаад аль болох олныг хас. Та хэрвээ үнэхээр хийхээр мэдрээгүй бол хэрхэн цааш үргэлжлүүлэх билээ.
Та биеийн тамирын дасгал хийх ёстой гэж бодож байгаа хэдий ч үнэхээр хийж чадах юм шиг мэдрэмж төрөхгүй байгаа бол энэ зорилгоо усгасан нь дээр дээ. Үүний оронд хувийн дасгалжуулагчтай бол, үгүй бол клубт явахаар бүртгүүл, зорилгоо үнэн сэтгэлээсээ мэдэрч ямар нэгэн юм ХИЙХ л хэрэгтэй байна шүү дээ. Өөр жишээ авъя. Та одоо байгаагаасаа дээр ажил хийх ёстой гэж бодож байгаа ч та үүнийг хийхдээ бүрэн өдөөгдөөгүй байгаа бол эхлээд өөрийн ажлын танилцуулага, биеийн байцаалтаа шинэчлэхээс эхлэ, ажил зуучлагтай уулз, хэрвээ энэ бүхэнд бэлэн биш байвал энэ зорилгоо устгаад дараагийнхаа ажилд орох нь танд нуруун дээрээс ачаа авс хаясантай л адил санагдах болно.
Хуучирсан үхмэл зорилгуудаасаа залхаад байна уу? Түрүүн хэлсэнчлэн, түүнийхээ төлөө өнгөрсөн жилүүдэд ямар нэгэн юм хийгээгүй л бол өөрийн жагсаалтаа авч хаяж , өөр шинэ зорилго тавиарай